
Албаны хүмүүсийн мэдээлснээр Lufthansa компани 3500 ажилтантай юм байна. Түүнчлэн Франкфурт дахь хөрөнгийн бирж дээр тус компанийн хувьцааны үнэ өнөөдрийн байдлаар 1.8 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Lufthansa-ийн үйлдвэрчний эвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр ажилчдын цалинг сүүлийн гурван жилийн хугацаанд төдийлөн нэмээгүй нь ажилчдын бухимдлыг ихээр төрүүлсэн байна. Харин одоогийн байдлаар компанийн удирлагуудын зүгээс дээрх асуудалд ямар нэгэн шийдвэртэй алхам хийгээгүй байгаа гэнэ.
Э.АНХТУЯА