Намрын сэрүүн орж хур бороо татарч байгаа болохоор малчид төдийгүй албан байгууллага аж ахуй нэгжүүд хадландаа жигдрэн гарлаа. Архангай аймаг энэ жил 850.000 тонн өвс бэлтгэх зорилт дэвшүүлсний дотор аймгийн нөөцөд 1000 тонн хадланг татнах аж. Мөн 200.000 тонн гар тэжээл бэлтгэх юм. Аймгийн Засаг дарга Ё.Баатарбилэг захирамж гарган бүх сумдад хадлан тэжээл бэлтгэх төлөвлөгөөг хүргүүлжээ.
Л.Булган /Архангай/