Дөрөвдүгээр сарын 22 – “Хоггүй өдөр

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Дөрөвдүгээр сарын 22 – “Хоггүй өдөр

Хуучны социалист нийгмээс өвлөн үлдсэн цөөхөн зүйлийн нэг нь дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн их цэвэрлэгээ. Уг нь энэ өдөр В.И.Ленин багшийн мэндэлсэн өдөр. ОХУ хуучнаар /ЗХУ/-ыг үндэслэн байгуулагчийн төрсөн өдрөөр төрөлх хотоо тохижуулах ажлаа эхэлж, бүх нийтийн цэвэрлэгээ хийх болсон заншил өдгөө ч хэвээр. Энэ жилээс эхлэн нийслэлд дөрөвдүгээр сарын 22-ныг “Хоггүй өдөр” болгон зарлахаар болсон байна. Эл өдөр бүх нийтээрээ их цэвэрлэгээ хийх бөгөөд энэ ажилд төрийн байгууллагууд манлайлан оролцоно гэж Захирагчийн ажлын албаны Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Аригуун ярилаа.

Д.Цээнэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж