Twitter-ийн Жэк Дорси эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Twitter-ийн Жэк Дорси эргэн ирлээ

Амжилттай яваа олон нийтийн сүлжээнүүдийн нэг “Twitter” саяхан таван нас хүрсэн билээ. Twitter-ийг үүсгэн байгуулагчдын нэг Жэк Дорси 2008 онд гүйцэтгэх захирлын албан тушаалаас халагдаж, хэсэг хугацаанд компанийхаа ажлаас хөндийрөөд байсан юм.
Харин ойн арга хэмжээний дараахан ноён Дорсийд бүтээгдэхүүн хөгжүүлэх албыг хариуцан ажиллах санал тавьснаар тэрбээр компанидаа эргэн ирсэн байна. Ноён Дорси мөн Twitter-ийг үүсгэн байгуулагчдын нэг Эван Уильямсын албан тушаалыг хүлээж авах бөгөөд Жэк Дорсийг эргэн ирж байгаад Twitter-ийн гүйцэтгэх захирал өөрийн биеэр баяр хүргэсэн байна. 

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж