Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Хуучирсан мэдээ: 2012.08.29-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 28 хэм дулаан байна

Нутгийн баруун хагаст үүлэрхэг. Баруун зүгийн нутаг, төвийн нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Зарим газраар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 25-30 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 27-29 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт:
12 градус дулаан, харьцангуй чийг 66 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Эх сурвалж: www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж