
“Жилээс жилд хийх ажил ихсэнэ. Үүний хэрээр иргэдийн тавих шаардлага ч өндөрсөнө. Хотоос хийгдэх ажлууд дээр оролцоход хэн нэг хүнээр дамжсан эдийн засгийн хөшүүрэг хэрэглэх шаардлагагүй шүү. Хэрэв хэн нэг нь ийм байдал гаргавал шууд хотын даргад нэр усаар нь хэлээд ороод ирээрэй. Ингэж ажиллаж байж бид иргэдийн энгийн атлаа хатуу шаардлагыг хангана. Хот ажил гүйцэтгэгч нараа аль болох дэмжинэ. Харин ажил аваад бусдыг хохироосон зүйл хийвэл зам замаа л харна шүү” гэдгийг хотын дарга хэлсэн. Хот өөрөө том баталгаа болох учир хотоос зарлаж буй тендерүүд дээр банкууд ч мөн адил хамтран тодорхой ажил хийнэ гэдэгт итгэж буйгаа ч уламжилсан.
Энэ жил нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн. Нийслэлчүүдийн ундны эх үүсвэрийг хамгаалсан энэхүү зурваст байгаль орчныг нөхөн сэргээж, иргэдийн амарч зугаалах орчныг бий болгохоор энэ жил 1,4 тэрбум төгрөгийн тохижилтийн ажил хийнэ. Мэргэшсэн чадварлаг комданиудыг чиглэл чиглэлээрээ энд орж ажиллахыг хотын дарга уриад тус газарт орон сууцны зориулалттай нэг ч байшин баригдахгүй гэдгийг санууллаа.
Жилийн жилд хөрөнгө оруулалтыг нь нэмэгдүүлэх бодлого баримталж буй хотын гэрэлтүүлэгт компаниуд оролцох боломж байна. Гагцхүү технологийн өндөр шалгуур тавьж буй хотынхны болзлыг л биелүүлчихвэл болох нь тэр. Хилийн дээс алхангуут Эрээнээс хэдэн гэрэл оруулаад ирэх бол хэн ч хийж чадах ажил учир хот орчин үеийн өндөр технологи хангасан байх гэдэг шаардлага тавьж байгаа.
Улаанбаатар хот хөрсний усаа ашиглах судалгаа хийлгэж байгаа. Туршлагатай улсуудын мэргэжилтнүүдтэй хамтран хийж буй энэхүү судалгааны ажил удахгүй дуусахаар технологийн дагуу хөрсний усыг шинээр баригдаж буй орон сууцны хороолуудын 00-д ашиглах, хотын ногоон байгууламжийн усалгаанд хэрэглэх гээд олон ажлууд ундарна. Мөн өнгөрсөн жилийнхээс дутуугүйгээр өрнөх зам барилгын ажил, үерийн далан сувгийг шинэчлэх, автобусны эцсийн буудлуудын тохижилт гээд өнөө жил хийгдэх томоохон ажлууд дээр ч хот хамтрагчаа хүлээж байна. 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 184 төсөл арга хэмжээнд 123,7 тэрбум, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 83 төсөл, арга хэмжээнд 88,4 тэрбум төгрөг, нийт 267 төсөл арга хэмжээнд 212,1 тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ.
Зочин 2011-03-30 182.160.37.18
БГД ын 15 р хороо 3-р хорооллын 21 болон 22 байрны СӨХ-ын дарга гэж ИТХ-д сонгодсон нөхөр байх юм Орцны гэрэлгүй заваан цонх нь хагарсан балиар СӨХ шү энэ байранд байдаг айлууд нэгдэж СӨХийн даргыг зайлуулмаар байна АТГ т шалгуулж шоронд суулгамаар байна аа Иргэдээ сналаа хэлээрэй СӨХ ийн талаар
Иргэн Б 2011-03-30 182.160.37.18
Нийслэлийн захирагчийн албаны зохих албан тушалтанд хандаж бичлээ -Төр бидний төлөө бага ч гэсэн зүйл хийж байгаад баяртай байна -Харин иргэд бид үүний дараа сэтгэл хангалуун үлдэж чаддаг бил үү -Айгуу том том юм яриал айгуу том том зорилт тавиал тэгээл айгуу айгуу болоод таарч байна ш дээ -Наад зах нь иргэдийн бухимдаад байгаа орчныг яаж сайжруулах вэ гэдгийг эрүүл саруул ухаанаар бодож үзэх хэрэгтэй байна СНАЛ ХЭЛБЭЛ -СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБОО БУЮУ СӨХ-ИЙН МӨНГИЙГ БАЙРНЫ МӨНГӨН ДЭР БОДОЖ БАНКИНД ТУШААХЫГ ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ -АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ БАЙЖ МӨНГӨ АВДАГ -МӨНГӨӨ АВСАН Л БОЛ БАЙРНЫ ОРШИН СУУГЧДЫН МӨНГИЙГ ҮРЭН ТАРАН ХИЙЖ БУЙ СӨХ ИЙН АСУУДАЛЫГ ШИЙДЧИХВЭЛ ЯДАЖ ЖООХОН Ч ГЭСЭН ДЭЭРДЭХ БОЛНО -УИХ ҮҮН ДЭЭР АНХААРАХ ЦАГ БОЛСОН -ИЙМ ЮМНААС ЯДАЖ ЭХЭЛМЭЭР БАЙНА -СӨХ-ИЙН МӨНГИЙГ СӨХ-ИЙН ДАРГА ГЭГДЭХ АЖИЛГҮЙ НӨХӨР НЯГТЛАНТАЙГАА САР БҮР ХАМТ АЙЛ БҮРЭЭР ОРЖ САНАЛЫГ СОНСОЖ ХИЙСЭН АЖЛАА ТАНИЛЦУУЛЖ БАЙЖ МӨНГӨӨ АВДАГ БОЛГОМООР БАЙНА
Портал сайт хямд зарна Утас 99695577 2011-03-30 182.160.35.83
Портал сайт хямд зарна Утас 99695577
www.terguun.net 2011-03-30 203.169.52.170
Шилдэг кинонуудыг эндээс