Facebook-ийн ”intifada” хуудас хаагджээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Facebook-ийн ”intifada” хуудас хаагджээ

Олон нийтийн сүлжээ Facebook Израилийн эсрэг Палестинчууд хоёр удаа бослого гаргасны дараа “Third Palestinian Intifada” буюу Палестины эсрэг гурав дахь эсэргүүцэл нэртэй хуудсыг нээжээ. Facebook-ийн шинэ Палестины бүтээн байгуулалтын төлөө Израилийн эсрэг тэмцэхийг уриалсан уг хуудас 350,000 гаруй гишүүд дэмжигчидтэй болоод байсан ч, Муслимчуудыг бослогод уриалан дуудсаны дараа хаагдсан байна. Уг хуудсыг хаасан шалтгааныг Facebook-ийн хэвлэлийн төлөөлөгч тайлбарлахдаа “Эсэргүүцлийг идэвхжүүлэхийн тулд Third Palestinian Intifada хуудсыг нээсэн, бид үүргээ биелүүлсэн” гэжээ. Израиль улс ч Facebook-ийн уг хуудас дээр нэлээд анхаарал хандуулж байжээ.
Энэхүү хуудсан дээр бичсэн уриалгын утга бүхий үгс дотор “Жүүдүүд Муслимчуудыг нэгэн цагт хоморголон устгаж байсныг шүүх өдөр ирлээ” хэмээн бичсэн байсан ба тавдугаар сарын 15-ны өдөр Муслимын мөргөлчид буюу Араб үндэстнүүдийг эсэргүүцлийн жагсаалд уриалан дуудсан байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж