Ерөнхий шүүгч Говьсүмбэр аймагт ажиллав

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгч Говьсүмбэр аймагт ажиллав

Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Ц.Зориг энэ даваа гаригт Говьсүмбэр аймаг болон нийслэлийн Налайх дүүргийн шүүхүүдээр орж, ажил байдалтай нь танилцжээ. Тэрбээр шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх талаар Улсын Дээд шүүх, Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баримталж буй бодлого чиглэлээ танилцуулж, энэ талаар шүүгч ажилтнуудтай санал бодлоо солилцсон байна. Мөн ирэх сарын 14-15-нд зохион байгуулагдах “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” сэдэвт эрх зүйн форумд шүүгч, ажилтнуудыг идэвхтэй оролцохыг уриалжээ.

С.Отгон
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж