
УИХ-ын ээлжит бус чуулганаар ОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт орж, хугацаа дууссан гишүүдийг чөлөөлөх юм. Одоогийн бүрэлдэхүүн өмнө нь хоёр удаа М.Наранбаатарыг томилж байсан бөгөөд энэ удаа ч өөрчлөгдөхөөсөө өмнө амжин түүнийг дахин улируулан томилсон нь улс төрийн зорилготой гэж үзэж байна. МАН-ын талд үйлчилдгээрээ алдартай ОНРТ-ийг Орон нутгийн сонгуульд ашиглахаар тус намаас олонхи нь бүрддэг зөвлөл өөрийн хүнийг дахин томиллоо гэж улс төрийн тодорхой хүрээнд үзэж байгаа аж. Иймээс энэ томилгоог энэ удаагийн ээлжит бус чуулганаар эргэж харах магадлал өндөр байгаа бололтой.
Г.ДАРЬ