Багачууд гимнастикаар өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Багачууд гимнастикаар өрсөлдлөө

Нийслэлийн БТСГ-аас 1973 оноос хойш тасралтгүй 38 дахь жилдээ зохион байгуулсан цэцэрлэгийн хүүхэд, багачуудын уран хөдөлгөөнт гимнастикийн тэмцээн боллоо. Тэмцээн хоёр үе шаттайгаар зохиогдсон бөгөөд анхан шатны тэмцээнд нийслэлийн төвийн зургийн дүүргийн 78 цэцэрлэгийн 2300 гаруй хүүхэд багачууд оролцсоноос нийслэлийн шигшээ тэмцээнд 17 цэцэрлэгийн 510 хүүхэд өрсөлдсөн байна. Тэд нийслэлийн БТСГ-аас 2011 онд боловсруулсан заавал хийх дасгалаар авьяасаа сорин өрсөлджээ.

Тэмцээний дүн:

    1.    БГД-ийн 157 дугаар цэцэрлэг – 27,35 оноо
    2.    Төмөр замын “Ирээдүй” 5 дугаар цэцэрлэг – 27,25 оноо
    3.    БЗД-ийн 59 дүгээр цэцэрлэг – 26,5 оноо
    4.    СХД-ийн 113 дугаар цэцэрлэг – 26,3 оноо
    5.    СБД-ийн 68 дугаар цэцэрлэг – 24,7 оноо
    6.    СХД-ийн 119 дүгээр цэцэрлэг – 24,3 оноо

Мөн тэмцээний үеэр нийслэлийн Биеийн тамир, спортын шилдэг хамтлагийг тодруулахад Төмөр замын хүүхдийн байгууллагын харьяа “Ирээдүй” 5 дугаар цэцэрлэг болон СХД-ийн 113 дугаар цэцэрлэгийн хамт олон шалгарсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж