
Нийгмийн даатгалын ерөнхий газраас “Нийгмийн хамгааллын хамралтыг өргөтгөх нь” сэдэвт олон улсын хурлыг Монголд анх удаа зохион байгуулахаар болжээ.
Энэхүү хуралд Олон улсын нийгмийн хамгааллын нийгэмлэг, Япон, БНСУ, БНХАУ-ын салбарын төлөөлөгчдөөс гадна ДЭМБ, НҮБ, Азийн хөгжлийн банк, Жайка зэрэг Монгол Улсад суугаа олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгчид оролцох ажээ. Хурлын ач холбогдлыг олон улсын нийгмийн хамгааллын салбарын чиг хандлагыг судлах, харилцан мэдээлэл солилцож, туршлага судлах нь зорилготой болох тухай албаныхан онцолж байна.