Ли На, Азаренка нар хоёрдугаар тойрогт шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Ли На, Азаренка нар хоёрдугаар тойрогт шалгарлаа

Америкийн Нью-Йорк хотноо талбайн теннисний оны дөрөв дэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” өчигдөр эхэлсэн билээ.

Тус тэмцээний нэгдүгээр тойргийн эхний тоглолтууд болж Хятадын На Ли (9) Их Британы Хитер Уотсоныг 6:2, 6:3, Беларусын Виктория Азаренка ОХУ-ын Александр Пановаг 6:0, 6:1-ээр буулган авчээ. Чансааг тэргүүлж буй Азаренка тус теннисчнийг 50 минутанд ялалт байгуулсан байна. Мөн ОХУ-ын Мария Шарапова, Белгийн Ким Клейстерс (23), өнгөрсөн жилийн аварга Австралийн Саманта Стосур (7) нарын шилдэгүүд учраагаа буулган аваад байна. 

Хоёдугаар тойрогт Хятадын Ли На Австралийн Деллакватай (92), Белгийн Ким Клейстерс Их Британы Робсонтой (89) оноолт таарчээ. Ли На, Клейстерс нар учраагаа буулгах аваас гуравдугаар тойрогт тэдний тулаан үргэлжлэх юм. “Их дуулга”-ын дөрвөн түрүүг хүртэхдээ “Америкийн нээлттэй тэмцээн”-нд гурван удаа (2005, 09, 10) түрүүлсэн өдгөө 29 настай Клейстерс тус тэмцээний өмнө бэлтгэл тийм сайн биш байгаа бөгөөд залуучууд шиг хүчтэй тоглож чадахгүй байгаагаа илэрхийлж, зодог тайлахаа албан ёсоор мэдэгдсэн. Магадгүй түүний сүүлийн тоглолтыг "US OPEN" кортон дээр харах нь. Тэрбээр 2003 онд дэлхийн чансааг тэргүүлж байсан бөгөөд 2007 онд зодог
тайлсан ч 2009 онд теннисдээ эргэн ирж 2009, 2010 оны "Америкийн
нээлттэй тэмцээн", 2011 онд Австралийн нээлттэй тэмцээнд түрүүлсэн
билээ.

Эрэгтэйчүүдийн хувьд чансааг тэргүүлж буй Швейцарийн Рожер Федерер, Испаний Фернандо Вердассо (25), Францын Симон (16) нарын шилдэгүүд хоёрдугаар тойрогт шалгараад байна. Лондонгийн олимпийн аварга Энди Муррей ОХУ-ын Александра Богомоловаг (73) 6:2, 6:4, 6:1-ийн харьцаагаар хоёр цаг 15 минутанд буулган авсан байна.

АНУ-ын Мэрди Фиш (23), ОХУ-ын Николей Давыденко нар хоёрдугаар тойрогт оноолт таарчээ.

Өнөөдөр нэгдүгээр тойргийн сүүлийн тоглолтууд өрнөнө.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж