Сенегалд их хэмжээний үер боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Сенегалд их хэмжээний үер боллоо

Өнгөрсөн амралтын өдрүүдээр Сенегал улсад улирлын чанартай хүчтэй аадар бороо орсноос үер болсон байна. Үерийн улмаас зургаан хүн нас барсны дөрөв нь хүүхэд, нэг нь настай хүн байжээ. Энэхүү их хэмжээний үерт барилга байгууламжууд нурж, олон айл усанд автжээ. Уг байдлын улмаас Өмнөд Африкт богино хэмжээний аялал хийж байсан Сенегалын Ерөнхийлөгч Маки Салл өчигдөр аяллаа цуцлан буцан ирж, улс орондоо бүхий л бололцоотой, яаралтай арга хэмжээг авсан байна. Сенегалд энэ улиралд бороо хур элбэгтэй байдаг ч хоёр цагийн дотор 156 метр хур тунадас орж, үер болж байгаагүй аж. Үерт Сенегалийн нийслэл болон ойр орчмын хот хоорондын хурдны замууд усанд автаж, зам харилцаа тасарсан байна. Мөн нислэгүүд цуцлагдан, хотын захын эмнэлгүүд усанд автсан байна. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж