“Харгиа” цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болон хүчин чадал доголдож, Туул голд бохирдол ихтэй ус нийлүүлж буй талаар сүүлийн үед хэвлэл мэдээллээр яригдах болсон. Тэгвэл яг одоо цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай Улаанбаатар хотын Засаг дарга Г.Мөнхбаяр, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх нар газар дээр нь очиж танилцаж байна. Тус цэвэрлэх байгууламжийн экологийн бохирдлын судалгааг хийж, цэвэршүүлэх ажлыг Чехийн үндэсний хөгжлийн агентлагаас санхүүжүүлэн 2010-2012 онд хэрэгжүүлэх ажлаа эхлүүлээд байгаа аж.
Д.Долгор