Татварын алба Капитал банктай хамтарч ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Татварын алба Капитал банктай хамтарч ажиллана

Монгол Улсын Засгийн газар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хөтөлбөрийг санаачлан, хэрэгжүүлж байгаа билээ. Энэ хүрээнд Татварын алба, арилжааны анхны банкуудын нэг болох “Капитал” банктай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Өнөөдөр Татварын ерөнхий газрын байранд болсон уг ёслолын үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нар санамж бичгийг үзэглэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ.  Хамтын ажиллагааны хүрээнд Татварын албаны байцаагч, ажилтнуудыг “Капитал” банкны орон сууцны болон хэрэглээний урт хугацааны, хөнгөлттэй зээлд хамруулах юм байна. Татварын албанд ажиллагсдын нийгмийн асуудлыг ийн шийдвэрлэснээр тэднийг авлигаас ангид байна гэж үзэж байгаа ажээ.

Б.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж