
Өнөөдөр Татварын ерөнхий газрын байранд болсон уг ёслолын үеэр Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр, “Капитал” банкны гүйцэтгэх захирал А.Ариунболд нар санамж бичгийг үзэглэн, хамтын ажиллагаагаа эхлүүллээ. Хамтын ажиллагааны хүрээнд Татварын албаны байцаагч, ажилтнуудыг “Капитал” банкны орон сууцны болон хэрэглээний урт хугацааны, хөнгөлттэй зээлд хамруулах юм байна. Татварын албанд ажиллагсдын нийгмийн асуудлыг ийн шийдвэрлэснээр тэднийг авлигаас ангид байна гэж үзэж байгаа ажээ.
Б.БОЛОР