Хятадын 31 загасчин сураггүй болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.28-нд нийтлэгдсэн

Хятадын 31 загасчин сураггүй болжээ

Өмнөд Солонгост далайд загасчилж явсан 31 загасчин  хүчтэй хар салхи дэгдсэний улмаас ор сураггүй алга болжээ. Өмнөд Солонгосын далайн эргийн хамгаалалтын албаныхны мэдээлж байгаагаар Солонгосын хойгийг чиглэсэн “Болавен” хар салхины нөлөөгөөр ийнхүү өнөөдөр буюу мягмар гаригийн өглөө загасчид сураг тасарсан болохыг мэдээлжээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр сураггүй болсон Хятадын загасчид хоёр усан онгоцонд хуваагдан бөгөөд Өмнөд Солонгосын Жэжү арлын өмнөд хэсэгт загасчлахаар явж байжээ.

Тус улсын Yonhap мэдээллийн агентлагийн хамгийн сүүлд мэдээлснээр нийт 31 зазасчныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа аж. БНСУ-ын Цаг уурын үндэсний төвөөс мэдээлснээр “Болавен” хар салхи орон нутгийн цагаар 07:00 цагт нийслэл Сөүлийг чиглэсэн гэнэ. Түүнчлэн Yonhap мэдээллийн агентлагийн мэдээлснээр Жэжү арлын ойролцоох хотуудын сургууль өнөөдрийн байдлаар хичээллэх боломжгүй болсон байна. Учир нь хүчтэй хар салхины улмаас үүссэн их хэмжээний үерийн улмаас зам харгуй ихээр эвдэрч, боогджээ. Уг хар салхи нь өнгөрсөн ням гаригт Японы Окинава арлаас Солонгосын хойгоор дайрч, өмнөд Солонгосын нийслэл Сөүлийг чиглээд байгаа аж.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж