
Дашрамд сануулахад, УИХ-ын гишүүн Р.Бурмаа, А.Бакей нар Орон нутгийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Төсөлд орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчдийн гуравны нэг хүртэлхийг намын жагсаалтаар, үлдсэн нь тойрогт өрсөлдөж сонгогдохоор заагаад байгаа. Тодруулж хэлбэл, холимог тогтолцоогоор орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгохоор заагаад буй. Ингэхдээ орон нутгийн сонгуулийг ирэх арваннэгдүгээр сарын эхний долоо хоногт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Харин эл төслийг МАН-ын гишүүд хэлэлцээд байр сууриа нэгтгэнэ.
Г.ДАРЬ