ОБЕГ-ын дарга асан, генерал П.Даш, Улсын нөөц бүрдүүлэлтийн газрын дарга Л.Алтангэрэл нар өнөөдөр Нийслэлийн шүүхэд давж заалдах гомдлыг хүргүүлсэн байна.
Сануулахад, П.Даш нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны есдүгээр сарын 29-нд болж, Хан-Уул дүүргийн шүүхээс П.Дашид 4.6, Л.Алтангэрэлд 3.6 жилийн хорих ял оногдуулсан ч ялыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэсэн юм. Гэвч П.Даш, Л.Алтангэрэл нар нэр төрөө сэргээлгэнэ гэж Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Тэдний гомдлыг хэлэлцсэний эцэст хэргийг анхан шатны шүүхэд дахин буцааж, шүүх хэргийг хэлэлцээд тус бүрт 3.6 жилийн ял оноосон юм. Мөн Иргэний хуульд зааснаар шүүгдэгч П.Дашаас 460 сая, Л.Алтангэрэлээс 149 сая төгрөгийг тус тус гаргуулж ОБЕГ-т олгохоор шийдвэрлэсэн байгаа юм.
Д.ЖАРГАЛ