Зэвсэгт халдлагыг зогсоох хэлэлцээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Зэвсэгт халдлагыг зогсоох хэлэлцээ хийнэ

Нигерийн Засгийн газраас “Боко Харам” лалын зэвсэгт бүлэглэлтэй халдлага дайралтыг зогсоох талаар хэлэлцээр хийх зорилгоор албан ёсны бус, нууц уулзалтыг эхлүүлжээ. Нигерийн Ерөнхийлөгчийн туслахын мэдэгдсэнээр “Энэхүү хэлэлцээрээр албаныхан тус бүлэглэлийн хүмүүстэй ойлголцож, үүсээд буй хямралыг зогсоохын тулд юу хийвэл зохих талаар ярилцах юм байна.  Мөн уг хэлэлцээ амжилттай болвол Нигерт байдал цаашид тогтворжиж, хүн ам нь айдас хүйдэсгүй, хүчирхийлэлгүй тайван амьдрах боломжтой болох гэнэ. Харин “Боко Харам” бүлэглэлийн зүгээс энэхүү уулзалтын талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Тус бүлэглэл нь Нигерт лалын шашны дүрэм журмыг тогтоохыг эрмэлздэг бөгөөд бусад шашныг шүтдэг хүмүүс болон сүмүүдрүү дайралт хийн, халдлага үйлддэг юм. Сүүлийн үед Засгийн газрын цэргүүд болон “Боко Харам” бүлэглэлийн хооронд ээлжилсэн дайралт довтолгоон болж, олон тооны хүний аминд хүрээд байгаа билээ. Тус бүлэглэл ихэвчилэн Христийн сүмүүдрүү дайралт, халдлага үйлддэг бөгөөд Загийн газрын цэргүүд үүний хариуд тус бүлэглэлийн гишүүдийг олж илрүүлэн устгадаг юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж