
Өнгөрсөн ням гаригт Японы Окинава арлыг хүчтэй бороо салхиар түйвээсэн “Болавен” хэмээх хар салхи Солонгосын хойгийг чиглэн явж байгаа гэнэ. Энэхүү хар салхи бямба гаригийн шөнө Японы Окинова арлыг 252 км/цагийн хурдтайгаар ниргэсэн бөгөөд энэ үеэр 5 хүн гэмтэж бэртэж, гэрэл цахилгаан тасарсан байна. Мөн албаныхан тус арлаас 550 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд бүх нислэг, хөлөг онгоцны хөдөлгөөнийг саатуулжээ. Өнгөрсөн ням гаригийн өглөө 11 цагийн үед Окинава арлын Наха хотын орчимд “Болавен” хар салхины хурд 300 км/цаг байсан бол салхины хурд буурч 216 км/цагийн хурдтайгаар хойд зүгийг чиглэн явж байгаа аж. БНСУ-ийн Ерөнхийлөгч Мюн Бак улсынхаа ард иргэд болон албаныханд энэхүү хар салхинд бэлтгэлтэй байхыг анхааруулсан байна. Энэ хар салхи нь сүүлийн үед болсон хамгийн хүчтэй салхид тооцогджээ.
Б.АНХТУЯАНЭМЭЛТ18.40 цагийн орчимд Чежү арлын өмнөд хэсгээр далайн хар салхи орж ирээд байна.
Тус арал нэгдүгээр зэргийн бэлэн байдалд байгаа бөгөөд (салхины хурд 48м/с) их хэмжээний бороо дагуулж байгаа учраас Чежү арлаас орох гарах усан болон агаарын онгоцны нислэгийг түр зогсоосон бол автомашинууд хөдөлгөөнд орохгүй байхыг сануулж байна.

