
Сангийн яам болон харьяа агентлагууд нь төсвийн орлогыг бүрдүүлдэг, бизнес аж ахуй эрхлэгчид, иргэд олон нийттэй шууд харьцаж, үйлчилж ажилладаг татвар, гаалийн байгууллагын удирдах, гүйцэтгэх ажилтнууд аливаа үйл ажиллагааны зөрчил, доголдолтой эвлэршгүй тэмцэж, хариуцлага тооцож, урьд урьдаас илүү санаачлагатай шинэлэг арга барилаар ажиллах ёстой болохыг үүрэг болгосон юм. Тухайлбал,
- Салбар байгууллагынхаа нэр хүндийг өндөрт өргөж ёс суртахуун , улс терийн соёл, мэдлэг боловсрол, санаачлагатай хөдөлмөрч чанараараа үлгэрлэн ажиллах,
- Улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ аж амьдралын түвшинг дээшлүүлэхийн төлөө мэдлэг боловсрол, дадлага туршлагаа дайчлан бодитой хувь нэмэр оруулж ажиллах,
- Салбарынхаа зорилтыг төрийн бодлогод тусган ил тод, санаачлагатай, бүтээлчээр хэрэгжүүлж шинэчлэлийн зарчмаар үр дүнтэй ажиллах,
- Төрийн хуулийг чандлан сахиж ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж хээл хахууль , авлигын эсрэг тууштай тэмцэх,
- Шударга ёсыг эрхэмлэн сахиж аливаа хууль бус үйлдэлтэй эвлэрэшгvй тэмцэж нийт ард иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалж ажиллах,
- Ардчиллын үнэт зvйлийг хамгаалж ард иргэддээ чин шударгаар үйлчилж, ялгаварлан гадуурхахгvй, чирэгдэл, хүнд суртал гаргахгvй байхын төлөө тэмцэж ажиллах,
- Хүний эрх, эрх чөлөөг дээдэлж бусдын эрх чөлөөгөөр өөрийн эрх чөлөөг хязгаарлаж хүмүүс хоорондын харьцаанд итгэлцэх, харилцан дэмжих зарчмыг баримтлан нөхөрсөг, ажил хэрэгч уур амьсгал, орчин бүрдүүлж ажиллах,
- Улс эх орон, хамт олны нэр хүнд, эв нэгдэлд харш аливаа үйл ажиллагаа явуулахгvй, үг яриа гаргахгүй байх үүрэг хvлээж хамт олны хяналтын дор ажиллах,
- Ёс суртахууны зөрчил гаргасан , хууль бус vйлдэлд холбогдсон , албан тушаалаа урвуулан ашигласан нь тогтоогдсон , эрхэлсэн ажлын үр дvн муутай байсан тохиолдолд хариуцлага хүлээх зэрэг есөн зорилтыг мөрдөн ажиллахыг даалгалаа.
У.БОЛОР