Санваартнууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Санваартнууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг эсэргүүцэв

Шотландын Католик сүм хийдийн санваартнууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийн талаарх хуулийг эсэргүүцэж байгаагаа өчигдөр буюу ням гаригт Ейденбург дахь Засгийн газартаа мэдэгджээ. Дээрх хуулиар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрч тэд хуримаа сүмд хийх бүрэн эрхтэй  болсон юм байна. Нэгдсэн Вант улсыг бүрдүүлэгч Шотланд улсын Католик сүм хийдүүдийн 500 гаруй санваартан сүм хийдүүдэд  ижил хүйстнүүдийг хуримаа хийхийг ийнхүү эсэргүүцэж байгаа аж. Мөн Английн Уэльс мужийн Католик сүмийн Хамба лам, Мусульман шашны төв зөвлөл тэдэнтэй санал нэг байгаагаа энэ үеэр мэдэгдсэн байна. Харин ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалах байгууллагаас сүм хийдүүд хүмүүсийг ялгаварллан гадуурхаж, хүмүүсийг төөрөгдүүлж байна хэмээн мэдэгджээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж