Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулна

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Нийгмийн даатгалын хуульд өөрчлөлт оруулна

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ж.Батзандан нар Нийгмийн даатгалын тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа. Ингэхдээ Нийгмийн даатгалын болон Халамжийн байгууллагын удирдлагыг тухайн шатны Засаг дарга томилдог байсныг өөрчлөхөөр тусгасан байна. Төсөл санаачлагчдын хувьд улс төрийн намаас хамааралтай томилгоо нь өмч хөрөнгө шамшигдах, мэргэжлийн бус удирдлага томилогддог зэрэг дутагдал дагуулж байгаа учраас дээрх газруудыг босоо нэгдсэн удирдлагатай байх өөрчлөлтийг хуулийн төсөлд тусгасан гэж мэдэгдлээ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж