
Өнгөрсөн мягмар гаригаас лхагва гаригийн хооронд сөрөг хүчний эвсэлээр удирдуулсан “Тогог аварцгаая” жасаалын үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, 100 гаруй хүн гэмтэж бэртэн 125 хүн баривчлагдсан аж.
Энэхүү жагсаал нь Ломе хотын төв талбайд эсэргүүцлийн суултаар эхэлсэн ч жагсагчид танхайран цагдаа нарруу чулуу тоосго зэрэг гарт тааралдсан зүйлсээ шидэн, машинуудын дугуй шатааж эхэлснээр мөргөлдөөн болон хувирсан байна. Мөн жагсагчид мотоциклоор танхай этгээдүүдийг авчирсан бөгөөд зарим хүмүүс хутга авчирсан байжээ.
Тиймээс албаныхан цагдаа, хууль сахиулахын хүчийг нэмэгдүүлж, баривчилгаа зохион байгуулсан байна. Одоогоор жагсаалд хутга авчирсан найман этгээдийг баривчлан, саатуулсаар байгаа аж.
Тогогийн сөрөг эвслээс жагсаал зохион байгуулах болсон нь сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотой бөгөөд тэд сонгуулийн хуулийн өөрчлөлтийг хүчингүй болгохыг шаардажээ. Мөн тэд ирэх аравдугаар сард болох сонгуулийг зогсоохыг оролдож байгаа юм байна.