БНХАУ-ын баг алтан медалийн эзэд боллоо

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

БНХАУ-ын баг алтан медалийн эзэд боллоо

Монголын сагсан бөмбөгийн холбоо нь Засгийн газрын дэмжлэгтэйгээр Ази тивийн аварга шалгаруулах 22 дахь удаагийн тэмцээнийг эх орондоо анх удаа зохион байгууллаа. Тус тэмцээн Улаанбаатар хотноо 10 хоног амжилттай үргэлжилэн өчигдөр аваргуудаа шалгаруулан хаалтаа хийсэн юм. Тэмцээнд Хятад, Хонконг, Энэтхэг Ливан, БНСУ, Япон, Сингапур, Сири, Тайвань, Бахрейн, Индонези, Монгол, Иран, Казахстан, Филиппин, Саудын Арабын баг буюу нийт 16 баг өрсөлдөн эхний шатанд дөрвөн хэсэгт тойргоор тоглон Хонг-Конг, Сингапур, Монгол, Казакстаны багууд хасагдан Сингапур 16-т, Казакстан 15-т, Монгол 14-т, Хонг-Конг 13 дугаар байрт тус тус шалгарсан юм. Харин хоёрдугаар хэсгийн тоглолтод шалгарсан 12 баг хоёр хэсэгт хуваагдан тойргоор тоглож, Бахрейн 12-т, Индонез 11-т, Энэтхэг 10-т, Сирийн баг есдүгээр байрыг тус тус эзэлсэн. Харин өчигдөр финалын тоглолтын өмнө 5-8 дугаар байрны төлөө Саудын Араб, Ливан, Тайвань, Филиппиний багууд тоглон Тайвань тавдугаар байрт, Филиппин зургадугаар байрт, Ливан долдугаар байрт, Саудын Араб наймдугаар байрт тус тус шалгарсан юм. Харин хасаг шигшээ тоглолтын дараа хүрэл медалийн төлөө тоглох болсон хангасан Япон, Ираны багуудын тоглолт болж, 83:87-оор Ираны баг хүрэл медалын эзэд болж, Японы баг тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа.

Буянт-Ухаа спорт цогцолборт өчигдөр 20.00 цагт тэмцээний алтан медалийн төлөө БНХАУ, БНСУ-ыг багуудын хооронд маш сонирхолтой, өрсөлдөөнтэй тоглолт болсон юм. Тус тоглолтын эхний гурван хэсэгт тэмцээний турш гайхалтай, давуу онооны ялалтыг үзүүлэн нэг ч хожигдолгүй байсан БНХАУ-ын баг өмнө нь үзүүлж байгаагүй сул тоглолтыг үзүлэн БНСУ-гын баг 5-8 онооны зөрүүгээр ялж явсан юм. Харин тоглолтын сүүлийн хэсэг дуусахад 16 секунд дутуу байхад багуудын оноо 91:89-өөр хожигдож байсан БНХАУ-ын багийн тамирчин Wang Zhelin гурвын зайнаа амжилттай довтлон багынхаа оноог 91:91 болгон тэнцүүлж, Gao Shang сүүлийн 12 секунтэд амжилттай довтлон багтаа дахин хоёр оноог авчирсанаар БНХАУ-ын баг гайхалтай тактикыг харуулан багтаа ялалт авчран тэмцээний алтан медалийн эзэд болсон юм. БНХАУ-ын баг ийнхүү аваргын алтан медалийг 10 дахь удаагаа хүртсэн бол БНСУ-гын баг зургаа дахь удаагаа мөнгөн медалийн эзэд боллоо. БНСУ-гын баг  өмнө нь БНХАУ-ын багтай алтын төлөө дөрвөн ч удаа таарч ийнхүү алдаж байсан аж.

Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний “Coca Cola” брэндийн нэрэмжит “Мөрөөдлийн баг”-ын шилдэг таван тамирчнаар буюу шилдэг төвийн тоглолгчоор БНСУ-гын тамирчин Jonghyun, шилдэг хамгаалагчаар БНХАУ-ын тамирчин Luo Hanchen, БНСУ-гын тамирчин Choi Junyong, шилдэг довтлогчоор БНХАУ-ын тамирчин Wang Zhelin, Ираны тамирчин Vahid Dalirzahan нар тодорч алтан цомын эзэд болсон юм.

БНХАУ-ын баг алтан медалийн эзэн болж, хошой аварга болон амжилтаа батгагсан бол, БНСУ-мөнгөн меадль хүртэж, Ираны баг хүрэл медалийн эзэд болсон юм. Тэд ирэх жил Чех улсад зохиогдох “FBA U19” тэмцээнд оролцох эрхээ ийнхүү гардан авлаа.

Тэмцээнд багуудын эзэлсэн байруудыг сонирхуулбал:

  • БНХАУ-1
  • БНСУ-2
  • Иран-3 
  • Япон-4
  • Тайвань-5
  • Филиппин-6
  • Ливан-7
  • Саудын Араб-8
  • Сири-9
  • Энэтхэг-10
  • Индонез-11
  • Бахрейн-12
  • Хонг-Конг-13
  • Монгол-14
  • Казакстан-15
  • Сингапур-16 дугаар байрт тус тус шалгарсан юм.

А.БАРСБОЛД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж