Нийслэлчүүдийн анхааралд: Өнөөдрөөс шинэ журам мөрдөнө

Хуучирсан мэдээ: 2012.08.27-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүдийн анхааралд: Өнөөдрөөс шинэ журам мөрдөнө

Энэ долоо хоногт болсон НИТХ-ын хурлын
II ээлжит бус чуулганаар замын хөдөлгөөний ачааллыг бууруулах цогц арга
хэмжээг хэрэгжүүлэхээр баталсан. Энэхүү цогц арга хэмжээг хэрэгжүүлж
эхэлсэнээр замын хөдөлгөөний ачаалыг 20 хүртэлх хувиар бууруулах давуу
талтай гэж үзэж байгаа бөгөөд үр дүнгээ өгч эхэлбэл цаашид үргэлжлүүлэх
юм. Өнөөдрөөс эхлэн ирэх аравдугаар сарын 27-ныг хүртэл дараах
шийдвэрүүдийг нийслэлчүүд хэрэгжүүлж эхлэх болох нь ээ.
  

Та аль замаар явж болохгүй вэ?

Өнөөдрөөс эхлэн та гэрээсээ гарахдаа  автомашины улсын дугаарын төгсгөлийн тоогоо
шалгах учиртай. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлчийн тоогоор
ялган ажлын өдрийн 07.00–22.00 цагийн хооронд Нийслэлийн зарим хэсэгт
зорчих эрхийг хязгаарлахаар болсон. ЗЦГ-ын Олон нийттэй харилцах тасгийн
дарга С.Энхбат “Энэ шийдвэр хэрэгжиж эхэлсэнээр замын хөдөлгөөний
ачааллыг 20 хүртэл бууруулж чадна гэдэгт бид итгэлтэй байгаа. Дараахи
маршрутад хотын төвийн ихэнх замуудад зорчихыг хязгаарласан тул жолоочид
гэрээсээ ч гарах хэрэггүй болов уу” гэсэн юм.

Хязгаарлагдсан замууд
  • Их тойруу зам болон түүний доторх замуудад,
  • Энхтайвны өргөн чөлөөнд Геологийн төв лабораторийн уулзвараас Чулуун овооны уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Наадамчдын гудамж замд Төв аймаг салдаг уулзвараас ТЭЦ-3-ын зүүн урд уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Чингисийн өргөн чөлөөнд ТЭЦ-3-ын зүүн урд уулзвараас Энхтайваны гүүр хүртэлх хэсэгт,  
  • Чингэлтэйн өргөн чөлөөнд 32-ын тойргоос 7 буудлын уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Дарь-Эхийн замд Бэлхийн уулзвараас Сансарын ШТС-ын уулзвар хүртэлх хэсэгт, 
  • Доржийн гудамж, 
  • Энэбишийн өргөн чөлөө, 
  • 120 мянгатын тойрог – ХААИС-ийн уулзвар, – Нарантуулын уулзвар
    хүртэлх замын хэсгүүдэд замын хөдөлгөөнд оролцуулахыг хязгаарлана.
Хязгаарлалтыг дараах байдлаар тогтооно:


Уг
хязгаарлалтад түргэн тусламж, цагдаа, тусгай зориулалтын тээврийн
хэрэгслүүдэд хамаарахгүй. Мөн энэ зохицуулалт нь нийтийн амралтын өдөр
болон, баяр наадмын өдрүүдэд хамаарахгүй юм байна.


Ингэж
иргэдийн автомашинд тодорхой хэмжээний хязгаарлалт хийж байгаа тул
хэрэглэгч нарт татварын хөнгөлөлт үзүүлэх тухай мэдэгдэж байна. Замын
хэт ачааллыг зохицуулах ажилд 150 туслах ажилтаныг ажиллуулахаар болсон
байна. 

Нийтийн тээврийн хэрэгслүүд нэгдүгээр эгнээгээр зорчино

Энхтайвны
өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар
хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн
үйлчилгээний автобус, троллейбус явах юм. 


Энхтайвны өргөн чөлөөний 25 дугаар эмийн сангийн уулзвараас Зүүн 4 замын уулзвар хооронд явдаг нийтийн тээврийн чиглэлүүд

Захуудын цагийн хуваарь өөрчлөгдлөө

Иргэдийн
ажил эхлэх, тарах цагтай томоохон худалдааны төвүүдийн цагийн хуваарь
давхцаж байснаас замын түгжрэл, осол, зөрчил бол жирийн үзэгдэл болоод
байсан. Энэ асуудалд цэг тавих үүднээс томоохон зах, худалдааны
төвүүдийн цагийн хуваарийн өөрчөлтийг НИТХ-ын төлөөлөгчид дэмжсэн юм.
Тиймээс дараахи цагийн хуваарийн дагуу томоохон үйлчилгээ төв, захууд
наймдугаар сарын 27-наас буюу маргаашнаас эхлэн ажиллана. Үүнд,

 Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж