Ерөнхий сайд зам засварын явцтай танилцана

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд зам засварын явцтай танилцана

Ерөнхий сайд Н.Алтанхуяг  болон Засгийн газрын гишүүд өнөөдөр 15.00 цагаас Хөгжлийн банк, улсын төсвийн санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа авто замын өргөтгөл, шинэчлэлт, барилгын ажлын явцтай танилцах ажээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг  болон холбогдох байгууллагын удирдлагууд Яармагийн гүүрээс Нисэх, Яармагийн товчоо хүртлэх 13,7 км авто зам болон Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.1 км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын явцтай танилцах юм байна.

 Ерөнхий сайдыг дагалдаж Зам тээврийн сайд А.Гансүх, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Б.Батбаяр нар явах юм. Мөн Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Нийслэлийн ЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ё.Гэрэлчулуун, Нийслэлийн Засаг дарга Барилга хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр, Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат нар ажиллах ажээ.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж