Бизнесийн орчны талаар хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2012.08.25-нд нийтлэгдсэн

Бизнесийн орчны талаар хэлэлцэнэ

“Азийн эдийн засгийн интеграцчлал ба бизнесийн орчин” сэдэвт  олон улсын эрдэм шинжилгээний бага хурал өнөөдөр “Хаан жимс резорт” амралтын баазад бүтэн өдрийн турш үргэлжилнэ. Уг эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн 70 жилийн ойг тэмдэглэх хүрээнд МУИС-ийн Эдийн засгийн сургууль, Гёнбүгийн их сургууль хамтран зохион байгуулж буй юм.  

Энэ үеэр эдийн засаг, бизнесийн орчны тулгамдсан асуудлыг хөндөж, тус салбарын судлаач, шинжээчдийн туршлага, арга барилыг солилцож, илтгэл хэлэлцүүлэх юм байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж