Яагаад хүүхнүүд ярих дуртай байдаг вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Яагаад хүүхнүүд ярих дуртай байдаг вэ?

Эрэгтэй хүний тархи аливаа мэдээллийг ангилж ялгах, хадгалах өндөр чадвартай. Тэд өдрийн төгсгөлд бүх мэдээллээ цэгцлэн, ангилахыг нь ангилаад, хадгалж орхидог. Гэтэл эмэгтэй хүний тархи тийм биш. Тэд мэдээллийг ингэж цэгцэлдэггүй. Бэрхшээл, төвөгтэй асуудлууд зүгээр л тархинд хаа сайгүй холхиж байдаг. Түүнээсээ ангижрах ганц арга нь ярих. Хамаг зовлонгоо сайхан ярихад бүгдийг нь толгойноосоо аваад хаячихсан юм шиг болдог. Түүнээс биш ярьж байгаа асуудлаа шийдвэрлэх ямар нэг арга зам олохдоо гол нь биш.


Цуглаж суугаад зурагт үзэхээрээ хүүхнүүд энэ ертөнцийн хамаг сэдвийг хамж аваад ярьдаг. Хүүхэд, эрчүүд, хоол хүнс, ажил гээд орхих сэдэв даанч байхгүй. Мэдээж өөрийнх нь амьдралд юу тохиолдсоныг өнгөт кино шиг ярина. Хэрэв эрчүүд, хүүхнүүд холилдож суугаад зурагт үзвэл хэн нэг тэсвэр алдсан эр “Чимээгүй байгаач” гэж нэг сайн хашгирснаар улзалт өндөрлөнө. Яагаад гэвэл эрчүүд хэзээ ч ярих, зурагт үзэх хоёрыг нэгэн зэрэг хийж чадахгүй. Хүүхнүүдийг яаж ингэж чадаад байдгийг ч ойлгодоггүй. Гэтэл хүүхнүүд амаараа ярьж, нүдээрээ үзэж л байвал цагийг жигтэйхэн зугаатай өнгөрүүлж байгаа нь тэр. Шалтгаан нь бидний тархины бүтэц. Эрчүүдийн тархи ганц замтай тул, нэг дор нэг л зүйлийг хийж чадна. Харин эмэгтэй хүний тархи олон замаар ажиллана. Ярингаа, зурагт үзэж, утсаар ярьж, аягүй бол хувцас ч индүүднэ.


Хэрэв киноны дундуур сурталчилгаа гарвал харчууд хажуу дахь хүүхнээсээ үйл явдал яг яаж өрнөхийг, дүрүүдийн хооронд чухам ямар харилцаа байгаа зэргийг асуудаг. Учир нь тэд хүүхнүүд шиг биеийн хөдөлгөөн уншиж, сэтгэл хөдлөлийг нүүр царайны хувирлаар таамаглах чадвараар маруухан. Эмэгтэйчүүдийн хувьд яриа өрнүүлнэ гэдэг амьд харилцаа бий болгох, найз нөхөд болох зорилготой. Гэтэл эрчүүдийн хувьд тухайн нөхцөл байдал, үйл явдалд холбогдох төдийд л.


Хамгийн энгийн жишээ. Утас бол эрчүүдийн хувьд мэдээлэл дамжуулах үүрэгтэй. Харин хүүхнүүдэд бол өөр. Найз хүүхэнтэйгээ хоёр долоо хоног хамт амарч ирчихээд ирсэн оройноо хоёр цаг шахуу утсаар ярьж л суудаг. Тэдний хувьд ярилцах гэдэг харилцаа, харин утас ярилцах чухал хэрэгсэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж