Ливид мөргөлдөөний улмаас 12 хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Ливид мөргөлдөөний улмаас 12 хүн нас баржээ

Өнөөдөр өдөр Ливийн Злитен хотын ойролцоо аль-Хали болон аль-Фаватра овгуудын хооронд мөргөлдөөн гарч, гурван хүн нас барж, найман хүн гэмтэж, шархтжээ. Энэхүү мөргөлдөөний үеэр сөргөлдөгч хоёр овгийнхон агаарын дайралтыг эсэргүүцэх буу гэх мэт хүнд байлдааны зэвсэг, техник ашигласан байна. Албаныхан одоогоор мөргөлдөөн гарах болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа аж. Ливийн албаныхан уг мөргөлдөөнийг зогсоохын тулд дайтаж буй хоёр талын хооронд цэргүүдийг тархаан байрлуулжээ. Энэхүү мөргөлдөөн нь Ливийн албаныхан дарангуйлагч агсан Муаммар Каддафигийн дэглэмийг халах бослого дууссаны дараа  аюулгүйн хамгаалалтын ажиллагаагаа сайжруулахаар хичээж байх үед гарсан байна. Өмнө нь өнгөрсөн долоо хоногт Ливийн Триполи хотод бөмбөг дэлбэрч хоёр хүн нас барсан билээ. Уг халдлага нь дарангуйлагч агсан Муаммар Каддафиг суудлаас нь буулгасанаас хойш гарсан  эхний халдлага болжээ. 

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж