Сэлэнгэ аймгийн хувьд 4640 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагийн 59.4 хувь нь өвчний улмаас, 29 хувь нь төрөлхийн, 11.6 хувь нь осол гэмтлийн шалтгаанаас болсон хэмээн дүгнэжээ. Зөвлөгөөнд Италийн АИФО ТББ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар болон “Тэгш дүүрэн” үндэсний хөтөлбөрийн газар, ХБИ-ын холбооны удирдлага, мэргэжилтнүүд урилгаар оролцсоноос гадна сум бүрээс хоёроос доошгүй төлөөлөл оролцож, тулгамдаж буй асуудлаа ярилцлаа.
Зөвлөгөөнөөр аймгийн “Тэгш дүүрэн” хорооны 2010 оны үйл ажиллагааны тайлан, Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбооноос баримталж байгаа бодлого, олон улсын энэрэлийн байгууллагын үйл ажиллагааны мэдээлэл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдййн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, цаашдын зорилт, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн халамж, нийгмийн хамгаалал, даатгалын талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг авч хэлэлцлээ. Зөвлөгөөнд оролцогчид хийсэн бүтээгдэхүүнээ борлуулах нэгдсэн сүлжээтэй болох, хамтарч ажиллах зэрэг санал санаачилга гаргаж, зөвлөгөөнөөс гаргах шийдвэрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээ мэдэгдлээ.