Харчууд өөртэйгээ ярьдаг

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Харчууд өөртэйгээ ярьдаг

Эрчүүд гэдэг анчид, дайчид, товчхондоо асуудал шийдвэрлэгчид. Тэдний тархи болоод нийгмийн хандлага аймхай хулчгар байдлыг харуулахыг тэдэнд зөвшөөрдөггүй. Тийм ч болохоор аливаа асуудлыг сонсоод “Бодъё. Би зохицуулчихна аа” гэх зэргээр хэлдэг. Үнэндээ ч тэгдэг. Тэд чимээгүйхэн бодож, түүнийгээ гэхдээ нүүрэн дээрээ ил гаргахгүй. Харин бодож дуусаад, хариултыг нь олсны дараа элдэв хөдөлгөөн хийн, бэлэн болсон гэдгээ мэдэгдэнэ. Тэд толгойн дотроо ярьдаг. Яагаад гэвэл тэдэнд үгийг ус агаар шиг чөлөөтэй хэрэглэдэг хүүхнүүдийн чадвар байхгүй. Хэрэв эрэгтэй хүн цонхоор гадагш ширтээд зогсож байвал ямар нэг асуудлыг шийдэх гээд бодож байна гэсэн үг. Харин хүүхнүүд үүнийг нь харчихаад уйдаад, эсвэл өөр хүүхнийг санаад байна гэж харддаг. Тэгээд түүнтэй ярих гэж оролдоно. Гэтэл чухал юм бодож байхад нь саад хийхэд эрчүүд уурлана. Уурлахаар нь нөгөө хардлага, сэрдлэг бүр цэцэглээд хөгжөөд явчихна. Гэтэл үнэндээ эр хүн нэг дор хоёр үйлдэл хийж чадахгүй шүү дээ. Тэр бодож байна. Бодонгоо тантай ярьж чадахгүй.


Харин хүүхнүүд чанга дуугарч боддог. Бодож байгаа бодлоо, боломжит хувилбаруудаа, юу хийх хэрэгтэй байгааг, тэр ч байтугай хаашаа явах гэж байгаагаа ч чанга дуугаар ярьдаг. Яг энэ яриа эрэгтэй хүмүүсийг заримдаа галзууруулах дөхдөг. Эмэгтэй хүний хувьд үг яриа гэдэг өөрийгөө илэрхийлэх гол зэвсэг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж