Маргааш Брейвикийн ялын тогтоолыг уншина

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Маргааш Брейвикийн ялын тогтоолыг уншина

Өнгөрсөн онд Утойя арал болон Осло хотод аймшигт халдлага үйлдэж, 77 хүний аминд хүрч, 240 гаруй хүнийг гэмтээж, шархтуулсан террорист Андерс Беринг Брейвикийн ялын тогтоолыг Норвегийн шүүхээс маргааш унших гэж байна.

Одоогоор Норвегийн шүүхээс Брейвикийн ухаан санаа саруул эсэхийг тогтоохоор таван шинжээч томилогдон ажиллаж байгаа бөгөөд тэдний дүгнэлт гарсаны дараа түүний ялын тогтоолыг унших юм. Шинжээчдийн дүгнэлт Брейвикийн ухаан санаа саруул гэж гарсан тохиолдолд тэрбээр олон жил шоронд хоригдох ял авах аж.

Гэхдээ Норвегийн хуулинд хүнийг нийгэмд аюул учруулах гэмт хэрэгтэн гэж үзсэн тохиолдолд оноодог хорих ялын хамгийн дээд хэмжээ нь 21 жил байдаг байна. Харин эсэргээрээ хэвийн бус, сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж гарвал тэрбээр удаан хугацаанд тусгай хамгаалалттай сэтгэл мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлэн, хоригдох аж. Өдгөө 33 настай Андерс Беринг Брейвик өөрийгөө ухаан санаа саруул хэмээн баталж байгаа бөгөөд хэргээ хүлээхээс татгалзаж, үйлдсэн гэмээ зөвтгөн “зөвхөн Норвеги дахь лалын шашинтнуудыг зогсоохын тулд тэгсэн гэж хэлжээ.

Мөн тэрбээр хэрвээ шинжээчдийн дүгнэдт түүнийг сэтгэл мэдрэлийн өвчтэй гэж гарвал давж заалдана хэмээн мэдэгдсэн байна. Түүний хувьд сэтгэл мэдрэлийн эмчилгээ нь үхлээс ч дор байх гэнэ.

Маргааш болох террорист Брейвикийн хэргийг шүүх хуралд хохирогчид болон тэдний ар гэрийнхэн оролцох бөгөөд шүүх хурлын эргэн тойрон болон үйл явцыг алсаас удирддаг камераар бичиж, шууд дамжуулах юм байна.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж