Гу Кайлаа орлон тоглогчтой юу?

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Гу Кайлаа орлон тоглогчтой юу?

БНХАУ-ын Коммунист намын экс дарга Бо Силайгийн эхнэр Гу Кайлаа  Английн Бизнесмен Нейл Хейвуудын амь насыг хөнөөсөн хэргээ хүлээж түүнд Хөбэй хотын шүүх 14 жилийн ялыг оноохоор болсон билээ.

Гэсэн хэдий ч түүнийг шоронд хоригдож эхэлсэн энэ өдрүүдэд шүүх танхимд Гу Кайлаа биш өөр хүн байсан гэх олны таамаг дэлхий даяар  хүчтэй тархжээ.  Ялангуяа Хятадад дээрх сэжиг бүхий мэдээлэл сүүлийн үед хамгийн их шуугианыг дэгдээгээд байна. Учир нь Гу Кайлаа эцсийн шатны шүүх хуралд ирэн мэдүүлэг өгсний дараахан дээрх таамаг улам их гарах болсон бөгөөд  үснийхээ засалтыг Гу Кайлаатай адилхан болгож өөрчилсөн өөр эмэгтэй шүүх хуралд ирсэн гэх мэдээлэл интернэт эх сурвалжуудаар ихээхэн цацагдах болжээ.

Түүнчлэн хэдхэн өдрийн өмнөөс Хятадын ихэнхи мэдээллийн агентлагуудаар  шүүх хурал дээр байсан Гу Кайлаагийн дүрс зургийг гаргах болсон гэнэ. Учир нь нэгэн интернэт эх сурвалж дээр түүний хэрэгт сэжигтнээр татагдах үеийн зураг болоод шүүх хурал дээр ял сонсох үеийн зургийг харьцуулж тавьжээ.  Дээрх эх сурвалжид мэдээлснээр Гу Кайлаа гэсэн энэхүү хоёр өөр зургаас аль нь чухам хэргийн гол буруутан нь юм бэ? гэх асуултыг тавьсан байна.

Цаашлаад “Гу Кайлаагийн гаднах дүр төрх дээрх зургуудад өөр байгаа ч хүний ясны бүтэц өөрчлөгдөх учиргүй” хэмээн бичжээ. Харин өөр нэг интернет эх сурвалжид Гу Кайлаагийн дүрс зургуудад түүний амны хоёр талын үрчлээ болоод нүд, чих хоёрын хоорондын зай өөр байна хэмээн бичжээ. Гу Кайлаагийн энэхүү эргэлзээ төрүүлсэн олон таамаг түүний эцсийн шатны шүүх хурал болсон өдөр буюу энэ сарын 20-ноос эхлэн сонин сэтгүүл интернэт гэх мэт бүх төрлийн эх сурвалжуудаар хамгийн их шуугианыг тариад байгаа аж.

Хонконгийн “Apple Daily” сэтгүүлд мэдээлснээр Гу Кайлаагийн зурган дээр байгаа өөр нэгэн эмэгтэйг Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябаогийн эхнэр Зао Тянинь хэмээн бичжээ. Хятадын “China Daily Mail” сэтгүүлд энэ сарын 22- нд мөн дээрх зургийг дэлгэн тавьж “Хэрвээ Гу Кайлаагийн нэрээр өөр хүн ялыг нь эдлэж байгаа тохиолдолд түүний хэрэгт Гугийн нөхөр, Коммунист намын экс  дарга Бо Силайгийн оролцоо байсан нь  гарцаагүй” хэмээн бичжээ. Мөн “Atlantic Wire” сэтгүүлд Хятадын шүүх дээрх таамгийг эцэс болгож хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх хэрэгтэй. Түүнчлэн энэхүү хэрэг нь Хятадын шүүх тогтолцооны өнөөгийн байдлыг тольдох нэг арга зам байж болох юм хэмээн бичжээ.

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж