
Нэгдүгээр сараас эхлэн Дорнод дээд сургуулийн оюутнууд Цицгарын их сургуульд гурван сарын дадлага хийж байгаа бөгөөд цаашид харилцан оюутан сургах дадлагжуулах асуудлаар үйл ажиллагааг улам өргөжүүлэн ажиллах талаар талууд харилцан тохиролцлоо.
Энэ үеэр Дорнод аймагт ажлын айлчлал хийж буй дээрх төлөөлөгчдийг Аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авч уулзан, хоёр сургуулийн хамтын ажиллагааг дэмжиж цаашид төрөл бүрийн мэргэжлээр Зүүн бүсийн аймгуудаасаа иргэдийг суралцуулах талаар санал солилцжээ.
Б.Мөнгөнтуул