Перуд их хэмжээний хатаасан далайн морь хураажээ

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Перуд их хэмжээний хатаасан далайн морь хураажээ

Перугийн цагдаа нар Лима хотын онгоцны буудал дээрээс Азийн орнууд руу хууль бусаар экспортлох гэж байсан 16000 гаруй хатаасан далайн морийг илрүүлэн, хураасан байна. Эдгээр хатаасан далайн морийг гурван ширхэг цүнхэнд нуун авч гарах гэж байжээ. Хэрэв эдгээр хатаасан далайн морийг хилээр нуун авч гарсан бол 250 мянган ам.долларын үнэ хүрэх гэнэ.

Перу улсад далайн морь барьж, гадагш экспортлох нь хууль бус байдаг байна. БНХАУ болон Япон зэрэг улсуудад хатаасан далайн мориор бэлгийн дур хүсэл нэмэгдүүлэх ардын уламжлалт эм хийдэг аж. Мөн БНХАУ-д далайн мориор багтраа өвчнийг эмчлэх эм гарган авдаг байна. Өнгөрсөн жил дэлхий дахинд нийт хоёр тонн хууль бусаар барьсан далайн морь  хураагдсаны  дөрөвний нэг нь Перу улсаас хураагджээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж