
Уг шийдвэрийн дагуу аймгийн Эрүүл мэндийн газрын даргын тушаалаар эрүүл мэндийн статистик, бүртгэл мэдээллийн асуудал хариуцсан мэргэжилтэн С.Вандансүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 09-ний өдөр байгууллагын “Хөх судар” залах ёслолын ажиллагаа боллоо.
Энэхүү хөх сударыг бүтээхдээ Монголын эрүүл мэндийн салбарын түүхэн хөгжлийг гурван үе шат болгон авч үзэж буй эрдэмтэн мэргэдийн үзэл баримтлалыг үндэслэл болгосон бөгөөд Дорнод аймгийн эрүүл мэндийн байгууллагын үүсэл хөгжил, түүхэн замнал, ололт амжилт, алдар хүндийн эзэд, анхдагчдаа мөнхжүүлэхийг зорилго болгосон аж.
Б.Мөнгөнтуул