Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ ахлах бөгөөд гишүүдийг УИХ-ын гишүүн А.Бакей, Г.Баярсайхан, С.Ганбаатар, Г.Уянга нарын бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.
Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа цэцэрлэг, өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулиуд болон зарим их, дээд сургуулиудын үйл ажиллагаагаа явуулж байгаа хичээлийн байр нь стандартын шаардлага хангаж байгаа эсэх, цэцэрлэг, сургуулиудын багтаамж, барилга байгууламжийн эрүүл ахуй, аюулгүйн шаардлага, засвар үйлчилгээний ажлын байдалтай Ажлын хэсэг танилцах юм.
Наймдугаар сарын 26-29-нд хийх энэхүү арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 124 дүгээр цэцэрлэг, Хан-Уул дүүргийн 27 дугаар цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэг, Чингэлтэй дүүргийн 37 дугаар сургууль, Баянгол дүүргийн 38 дугаар сургууль, Олон улсын хөтөлбөрийн сургалттай Шинэ эрин сургууль, Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль, Харааны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 116 дугаар сургуулиуд хамрагдах юм байна. Мөн Боловсролын Их сургууль, Эрүүл мэндийн Шинжлэх ухааны их сургуулиуд, тухайн сургуулийн оюутны байрны үйл ажиллагаатай танилцах төлөвлөгөөтэй байгаа аж.