Газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Газар тариалан эрхлэгчдийн зөвлөлгөөн боллоо

Завхан аймгийн газар тариалан эрхлэгчдийн анхдугаар зөвлөгөөн энэ сарын 24, 25-нд “Дэлхийн зөн” олон улсын байгууллагын Завхан болон Завханхангай дахь олон нийтийн хөтөлбөр, аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран зохион байгуулсан байна. Зөвлөгөөн нь аймгийн хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж багаараа онцлог юм. Зөвлөгөөнд Завхан аймгийн 24 сумаас төлөөлөгч хүрэлцэн ирж нийт 110 хүн хамрагдсан томоохон чуулга уулзалт боллоо. Зөвлөгөөний нээлтэнд Завхан ОНХХ-ийн менежер О.Өлзийбаяр, хөтөлбөрийн зохицуулагч Л.Оюун-Эрдэнэ, Завханхангай ОНХХ-н хөтөлбөрийн зохицуулагч Б.Хатанбүүвэй, Засаг даргын тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Б.Нямдорж, Хүнс, хөдөө аж ахуйн газрын агрономич, мэргэжилтэн А.Батсуурь нар оролцсон юм. Энэхүү зөвлөгөөнөөс  2011 онд газар тариалангийн салбарт хийгдэх ажлынхаа зорилтын талаар харилцан санал бодлоо солилцсноос гадна загвар агро паркыг байгуулахаар ажиллахаар болжээ.    

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж