Дөрвөн дүүрэгт гадаад паспорт захиалж болно

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Дөрвөн дүүрэгт гадаад паспорт захиалж болно

Энэ жилээс эхлэн УБЕГ-аас ачааллыг бууруулах зорилгоор гадаад паспорт захиалга, мэдээлэл лавлагаа, архив гээд бүх төрлийн үйлчилгээ дүүрэг бүрт явуулж эхэлсэн байна. Тодруулбал, нийслэлийн хэмжээнд нийт дөрвөн дүүрэгт гадаад паспортын энгийн захиалга авч байна. Үүнд, Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдэд УБЕГ-ын ажилчид ажиллаж байгаа аж. Ийнхүү дүүргүүдэд энэ үйлчилгээг нэвтрүүлснээр ачаалал харьцангуй багасчээ.

Ийнхүү ачаалал ихтэй байгаа нь манай иргэд бүх зүйлийг цагт нь тулгаж амжуулдагтай холбоотой гэх. Түүнчлэн дүүргүүдэд зөвхөн энгийнээр захиалга авч байгаа тул төв байранд урт дараалал үүсэх болжээ.

Харин дүүргүүдэд ачаалалгүй байгаа гэж хэлж болно. Хамгийн их хүн үйлчлүүлсэн үед ажлын тав хоногт 20-30 хүн гадаад паспорт захиалдаг байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж