“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн нээлт болов

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Байгаль орчны шинэчлэл-2” төслийн нээлт болов

Нидерландын  Вант Улсын Засгийн газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Дэлхийн банк, Байгаль орчин аялал жуулчлалын яам хамтран Байгаль орчны шинэчлэл-2 төслийг 2008-2011 онд хэрэгжүүлж байгаа аж. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд энэ онд хэрэгжих жижиг төслийн тэтгэлэгт хөтөлбөрийг “Орон нутгийн байгаоь орчны менежментийг сайжруулахад олон нийтийн оролцоог дэмжих нь” сэдвийн хүрээнд зарласан байна. Энэхүү төсөл хөтөлбөрт шалгарсан төрийн бус байгууллага, хувь хүмүүс өнөөдөр санхүүжилтээ гардан авлаа. Монгол Улсад бүртгэлтэй төрийн бус байгууллага, хувь хүмүүсийг төлөөлсөн 411 оролцогч төслөө ирүүлснээс 36 төсөл   шалгарчээ. Дээрх төслүүд 2000-17000 мянган ам долларын хооронд санхүүжилтээ авсан байна. Тэдний дунд хөдөө орон нутгаас шинэлэг санаа санаачлага бүхий төслүүд олноор иржээ. Тухайлбал Увс аймгийн Бөхмөрөн сумын малчдын “Ямаат” нөхөрлөлөөс “Цагаан салаан алтны нөхөн сэргээлт ба хяналт” төсөл, Бизнесийг дэмжих хэвлэлийн холбоо ТББ-ын “Байгаль хамгаалагч мэдээллийн төв” төсөл, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын “Сарлаг эрдэнэ холбоо” ТББ-ын Мод, модлог ургамлаа хамгаалъя” төсөл зэргийг дурдаж болно. Орон нутгаас Өвөрхангай аймаг ,Увс аймгуудаас хамгийн олон төсөл иржээ. Шалгарсан 36 төслийг 10 сар хүртэл хагас жилийн хугацаанд хэрэгжүүлж, үр дүнгээ тайлагнах юм байна.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж