
Сангийн сайд Ч.Улаан яамныхаа харьяа агентлагуудын үйл ажиллагаатай танилцахаар болсон байна. Тодруулбал, наймдугаар сарын 26-ны 11.00 цагт Гаалийн ерөнхий газарт, 14.00 цагт Татварын ерөнхий газарт очиж, үйл ажиллагаатай нь танилцаж, цаашид хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэх, агентлагуудын санал бодлыг сонсож, зааварчилгаа өгөх ажээ.
У.БОЛОР