“Sex and the City-2” шуугиан тарьж байна

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

“Sex and the City-2” шуугиан тарьж байна


Үзэгчдийг байлдан дагуулж, жүжигчид нь алдар хүндийн тавцанд гарч байсан “Sex and the City”  киноны үргэлжлэлийг үзэгчид тэсэн ядан хүлээж байсан гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Michael Patrick King-гийн зохиолыг нь бичиж, өөрөө найруулсан  “Sex and the City-2” ирэх тавдугаар сарын 27-нд нээлтээ хийхээр болжээ.

Нью-Йорк хотод амьдардаг халуухан бүсгүйчүүд болох Carrie, Charlotte, Samantha, Miranda нарын хайр дурлал, найз нөхөрлөл хэрхэн үргэлжилж, амьдрал нь хэрхэн өрнөхийг энэхүү цувралаас бид бүхэн үзэх болох нь.
Оддын цугларалт болсон гэж хэлэгдээд буй шинэ цувралын трейлэр нь олны анхаарлыг ихэд татаж, шуугиан тарьж байгаа бөгөөд Sarah Jessica Parker, Kim Cattrall, Kristin Davis, Cynthia Nixon, Chris Noth зэрэг өмнөх цувралын одуудаас гадна Penelope Cruz, Liza Minelli, Miley Cyrus нар тоглосон нь ёстой л кино сонирхогчдын арааны шүлсийг асгаруулж байна.

Н.Цэнд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж