Мөн УИХ-ыг хоёр танхимтай болгох тухай сүүлийн үед улс төрчид нэлээд ярих болсон. Энэ талаар ИЗ-НН-ын дарга Д.Энхбат хэлэхдээ “Монголын өнөөгийн улс төрд нэг парламенттай гээд хямрал үүсээд байгаа юм биш. Хоёр танхимтай парламент байх учир нь орон нутгийн болоод нийт иргэдийн төлөөлөл, хяналтыг парламентад түлхүү оруулах зорилготой байдаг. Хэрэв хоёр парламенттай байх хэрэгтэй юм бол анхнаасаа пропорциональ системийг сонгох хэрэгтэй байсан” гэж шүүмжилсэн.
Монгол Улс 1990 онд анх чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэн цагаас хойш улс төрийн хувьд тогтвортой үйл ажиллагаатай болох гэж 20 жилийг ардаа үдсэн. Гэтэл уул уурхайн үйл ажиллагаа эрчимжиж томоохон орд газрын үүц задалж ашиглах гэж буй өнөө үед яагад хоёр парламенттай болгох хэрэгтэй гэх мэт улс төрийг бусинуулах үйл ажиллагаа явуулах гээд байгаа нь хачирхалтай байна гэлээ.