Багш нараас шалгалт авчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Багш нараас шалгалт авчээ

Булган аймгийн боловсрол соёлын газраас багшийн сургуулиудыг энэ жил төгссөн болон мэргэжлийн бусаар ажиллаж байсан багш нарт батламж олгох шалгалт авчээ. Энэ шалгалтад гадаад хэл,  монгол хэл, математик, мэдээлэл зүй, хими-биологи, түүх, нийгэм-судлал, биеийн тамир, технологич сургуулийн өмнөх боловсролын нийт 80 орчим багш хамрагдаж, сурган хүмүүжүүлэх ухаан, боловсрол судлал, хууль, эрх зүй, компьютер, өөрийн мэргэжлийнхээ чиглэлээр шалгуулсан байна. Нийт 100 оноо авахаас хамгийн дээд тал нь 68-72 оноог авсан  бол хамгийн доод тал нь 21-30 оноо авчээ. Авсан оноог үндэслэн шалгалтад оролцогчдын дөнгөж  21 багшид батламж олгожээ.

                                                                                                                                          Э. Сар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж