Тэмээн хяруул хүн рүү дайрчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Тэмээн хяруул хүн рүү дайрчээ

Шинэ Зеландад гэртээ тэмээн  хяруул тэжээж байсан Филип Руссель хэмээх нэгэн эр зургаан сарын хорих ял авчээ. Учир нь түүний тэжээж байсан тэмээн хяруул түүний эхнэр рүү дайрч, гарнаас нь хазжээ. Филип Русселийн мэдэгдсэнээр түүний тэмээн хяруул өмнө нь ийм авир гаргаж байгаагүй гэнэ. Хейстинг хотын шүүхээс Руссельд  өчигдөр буюу лхагва гаригт гэрийн тэжээмэл амьтан нь бусдын биенд гэмтэл учруулсан хэргээр ийнхүү зургаан сарын хорих ял оноосон байна. Харин Русселлийн хөршүүд уг тэмээн хяруулыг үндэсний амьтан хамгаалах газар аваачиж өгчээ.

Э.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж