“Санар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

“Санар” ХХК-ийн үйл ажиллагааг зогсоожээ

Санхүүгийн зохицуулах хорооны улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар “Санар” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагааг уржигдраас эхлэн түр зогсоожээ.

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 27.3.2-т заасны дагуу брокер, дилерийн компани нь “харилцагчийн мөнгөн хөрөнгө, үнэт цаасыг зөвхөн тэдний захиалга зөвшөөрлөөр арилжаанд оруулах” үүрэгтэй байдаг.

“Санар” ХХК нь хуулийн дээрх заалтыг зөрчин хувьцаа эзэмшигч иргэдийн өмчлөлд байсан хувьцааг тэдний зөвшөөрөлгүйгээр арилжаанд оруулсан, гаргасан зөрчил гаргажээ. Харин Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 37.2.4-д заасны дагуу Үнэт цаасны гүйлгээний хяналтын улсын ахлах байцаагч гаргасан зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгөхөд хугацаанд биелүүлээгүй байна. Тиймээс “Санар” ХХК-ийн брокер, дилерийн үйл ажиллагааг түр зогсоож, гаргасан зөрчил, дутагдлыг даруй арилгахыг үүрэг болгожээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж