
Тус компани нийт 4,1 сая тонн нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 64 хувиар өссөн үзүүлэлт юм. Ухаахудагийн ордоос 3,7 сая тонн, Баруун Нарангийн ордоос 0,4 сая тонн нүүрсийг тус тус олборлоод байна. Үүнээс 2,4 сая тонныг нь борлуулаад байгаа аж. Угаасан нүүрсний экспорт нь 2,1 сая тонн байна. Компанийн борлуулалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 71 хувиар өсчээ. Монгол улс эхний хагас жилд 10,1 сая тонн нүүрс экспортолсон бол “Энержи Ресурс” экспортын 23,3 хувийг эзэлж байна.
Борлуулалтын орлого нь 233 сая ам.доллар болсон бөгөөд үүнээс цэвэр ашиг нь 31 сая ам.доллар байна.
С.Болд