Японы гамшиг цагаан будааны үнэд нөлөөлөхгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Японы гамшиг цагаан будааны үнэд нөлөөлөхгүй

Газар хөдлөлтийн гамшгийн дараа Японд цагаан будааны худалдан авалт эрс нэмэгдсэн тухай мэдээлж байсан ч үнэ тогтвортой хэвээр байна.

Гэсэн хэдий ч ажиглагчид  Японд цагаан будааны дотоодын тээвэрлэлтэд гарч буй саад цагаан будааны үнийг өсгөж  болзошгүй гэж  гэж таамаглаж байна. Японы хөдөө аж ахуйн сайд Мичихико Кано шаардлагатай үед хэрэглэх цагаан будааны хангалттай нөөц бий гэжээ. Японы зарим нутагт үнэ өснө гэсэн сургаар хүмүүс цагаан будаа ихээр нөөцөлж байгаа аж. Ажиглагчид дэлхийн зах зээл дээр цагаан будааны үнэ өсөхөд Японы гамшиг нөлөөлөхгүй гэж үзэж байгаа юм. Учир нь Тайланд, Вьетнамын цагаан будааны ургац нэмэгджээ.  Харин газар хөдлөлтийн гамшиг Японы цагаан будаа тариалагч фермерүүдийн ирэх жилийн тариаланд сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Тайландын цагаан будааны үнэ энэ сард нэг тонн нь 25 ам.доллараар буурсан үзүүлэлттэй байна.  Япон 1.86 сая тонн цагаан будааны нөөцтэй гэдгээ мэдэгдсэн юм. Нөөцийн 47 хувийг импортын  цагаан будаа эзэлж байгаа аж.  Япон цагаан будааны дотоодын нөөц хангалттай гэдэгт итгэлтэй байна. Газар хөдлөлт, цунамид өртсөн Аомори, Ивате, Мияги, Фукушима зэрэг газрын тариалан Японы цагаан будааны 17-18 хувь буюу 8.5 сая тонныг үйлдвэрлэдэг.

Олон улсын үр тарианы зөвлөл дэлхийн цагаан будааны худалдаа 30.3 сая тонноор буурч байгаа шалтгаан нь цагаан будааны хамгийн том импортлогч орон Филиппины цагаан будааны хэрэглээ буурсантай холбоотой гэж үзэж байна. 

Тус зөвлөлийн мэдээлснээр Азид, тэр дундаа Филиппин цагаан будааны импортоо бууруулж байгаа аж.  Цагаан будааны эрэлт ийнхүү буурч байхад Тайландын экспорт арван сая тонн буюу 12 хувиар нэмэгджээ. Үүний зэрэгцээ Пакистан, Вьетнам цагаан будааны экспортын хэмжээгээр тэргүүлж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж